2021
Байгуулагдсан он
СЗХ
Тусгай зөвшөөрөлтэй
+1
Сангийн бүтээгдэхүүн
"Ти Ди Би Ассет Менежмент" ХХК нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, харилцагч төвтэй хөрөнгө оруулалтын үр ашигтай шийдлүүдийг бий болгох зорилгоор үүсгэн байгуулагдсан мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
Бид 2021 оноос хойш Санхүүгийн зохицуулах хорооны олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж, зах зээлийн судалгаа, эрсдэлийн удирдлага, урт хугацааны өгөөжид суурилсан хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн 2 багана болох оновчтой хөрөнгө оруулалтын стратеги болон мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг тулгуур болгон ажиллана.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, хүртээмжтэй, тогтвортой өсөлтөд чиглэсэн хөрөнгө оруулалтын шийдлээр тэргүүлэгч менежментийн компани болох.
Бид хууль, зохицуулалтын шаардлагыг чанд мөрдөж, харилцагчдын хөрөнгийг ёс зүй, хяналттай орчинд удирдан ажилладаг.
Богино хугацааны хэлбэлзлээс илүүтэй, зах зээлийн мөчлөгийг даван туулах тогтвортой өсөлтийг чухалчилдаг.
Макро эдийн засаг, салбарын чиг хандлага болон зах зээлийн мэдээллийг цогцоор нь шинжилж хөрөнгө оруулалтын шийдвэрийг дэмждэг.
Эрсдэлийг урьдчилан тодорхойлох, хянах, бууруулах нэгдсэн тогтолцоог хөрөнгө оруулалтын үйл явцын салшгүй хэсэг болгосон.
Харилцагч бүрийн санхүүгийн зорилго, эрсдэлийн түвшин, хугацаанд тохируулсан стратегийг хэрэгжүүлдэг.

Таны хөрөнгө, бидний хариуцлага
"Ти Ди Би Ассет Менежмент" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох "Ти Ди Би Капитал" ХХК болон "Ти Ди Би Секьюритис" ХХК нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд Монгол Улсын санхүүгийн зах зээлд олон жил тогтвортой, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулж ирсэн.
Компанийн засаглалын бүтэц нь олон улсын стандартад нийцсэн, ил тод, хариуцлагатай удирдлагын зарчимд суурилсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагыг бүрэн хангасан.
Хөрөнгө оруулагчдад тогтмол, бүрэн гүйцэд мэдээлэл хүргэж, компанийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.
Удирдлагын баг нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хариуцлагатай шийдвэр гаргалтыг эрхэмлэнэ.
Хөрөнгө оруулалтын шийдвэр, эрсдэлийн хяналт, санхүүгийн тайлагнал зэрэг үйл явц бүрт олон давхар хяналтын тогтолцоо ажилладаг.

Гүйцэтгэх захирал

Сангийн менежер

Үйл ажиллагаа хариуцсан Дэд захирал
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны төв байр, 14 давхар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны төв байр, 14 давхар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны төв байр, 14 давхар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны төв байр, 14 давхар